Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, тогтвор сууршилтай ажиллах залуусыг ажилд урьж байна!

Моннис Групп нь шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хүйс, үзэл бодол, хөрөнгө орлого, үзэл бодлоор нь ялгаварлан хязгаарладаггүй ажил олгогч мөн.

Моннис Групп нь уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмж, автомашины худалдаа, үйлчилгээ, мэдээллийн технологи, барилга угсралт, агаарын тээвэр, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, эрчим хүчний салбаруудад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 15 салбар компанитай.

Эдгээр компаниуд нь бизнесийн зах зээлд өөрийн байр сууриа олж чадсан, тогтвортой үйл ажиллагаагаа явуулан өргөжин тэлсээр байна.

Моннис Групп нь одоогоор 2000 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд групп компаниуд өргөжихийн хирээр нийт ажилчдын тоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна.

Бид шинэ ажилтандаа мэргэжлийнхээ болон хувь хүнийхээ хувьд шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхдөө баяртай байх болно.

Танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус жинхэнэ манлайлагч болон хөгжих, хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг тань үнэлэн дэмжинэ.

Манайд ажилд орсноор Танд дараах боломжуудыг олгох болно:
  • Найрсаг, тусархаг, эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болох;
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж олгох;
  • Ихийг хийж, бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаах;
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал болон дагалдах хангамж;
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх;
  • Дэлхийд нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж, ажлын арвин туршлага хуримтлуулах;
  • Өөрийн хүсэл сонирхлын дагуу Моннис Группын бусад салбар компаниудруу хөрвөн ажиллах боломж олгох;

Манай Групп хөдөлмөрийн хуулийг даган мөрдөж, ажилтан танд хуулиар олгогдох бүх эрх болон хангамжийг олгохын зэрэгцээ компаний дотоод журмын дагуу ажилчдынхаа нийгмийн халамж үйлчилгээг үе шаттайгаар шийдэн ажилладаг.

Тухайлбал:

  • Ажилтан гэрлэх ёслолоо хийх;
  • Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх;
  • Ажилтанд ар гэрийн гачигдал тулгарах;
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх;
  • Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэмтэх;
  • Амьжиргааны түвшин доогуур байх;
  • Өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажил үүргээсээ чөлөөлөгдөх;
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах;
  • Бусад шалтгаанаар компаниас зээл авах… зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компаний зүгээс үзүүлдэг.

Моннис Групп нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Боловсон хүчнийг сонгон шалгаруулахад тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.

Ажилтан сонгон шалгаруулах явц нь үе шатаар явагддаг.

I үе шат Анкет бөглөх (Та вебсайтнаас, эсвэл Моннис барилгын ресепшнээс анкет авч бөглөнө.)
II үе шат Ерөнхий мэдлэгийн болон IQ-ийн тест авах (Тантай утсаар холбогдон уг шалгалтанд орохыг мэдэгдэнэ.)
III үе шат Эхний шатны ярилцлага (Хүний Нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд Тантай эхний ярилцлагыг хийнэ.)
IV үе шат Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага, уулзалт (Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ.)
V үе шат Эцсийн шийдвэр гаргалт (Таныг тэнцсэн эсэхийг утсаар
мэдэгдэх болно.)

Ажилд орохыг хүссэн горилогчийн бүрдүүлэх материалууд:

  • Ажилд орох тухай өргөдөл буюу анкет /Моннис цамхагийн ресепшн болон Ниссан Төвийн ресепшн дээрээс авч болно. Эсвэл энд дарж татаж авна уу/;
  • 3х4 хэмжээтэй, өргөдөл гаргах үеийн, өнгөт, цээж зураг /2 хувь/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын гэрчилгээ, Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, сертификатны баталгаажуулсан хуулбарууд;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
  • Шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Шаардлагатай гэж үзвэл эрүүл мэндийн тодорхойлолт;

Мөн Хүний Нөөцийн хэлтсийн: hr@monnis.com хаягаар өөрийн анкетыг илгээх боломжтой.

Моннисчуудын баримтлах бодлого

  • Ажиллагсдын мэдлэг, ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь компанийн өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл гэдгийг бид ухамсарлана.
  • Компаниас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхиүлэн дэмжиж хэвшүүлнэ.
Бидний эрхэмлэн дээдлэх зарчим
  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
  • Цалин хөлсний аргачлал нь шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.
  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна.
  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцааг үзүүлэх болно.
  • Ингэснээр бидний хийж буй ажил нь Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.


Шинэ мэдээ

© 2022 renault.mn